Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч сонгогдлоо

 

     Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталж, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

     

      Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмыг хуульд нийцүүлэн баталлаа.  Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8-д “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар олонхын саналаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно” гэж заасны дагуу шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгогдсон Ерөнхий шүүгч Б.Хишигбаатарт тамга, тэмдгийг хүлээлгэн өгч, баяр хүргэлээ.

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний

хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар