Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаар зарлигаар Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Ө.Болорчимэгийн шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.

 

 

         Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн шүүхийн байранд тус шүүхийн Тамгын газраас зохион байгуулж, урилгаар шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, ажилтнууд, хуулийн байгууллагын төлөөлөл болоод шинэ шүүгчийн гэр бүлийнхэн оролцлоо.

 

   

     Шинээр томилогдсон шүүгч Ө.Болорчимэгт шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцсон шүүгч ажилтнууд, хуулийн байгууллагын төлөөллүүдээс эрхэм хүндтэй шүүгчийн албыг хариуцлагатай, нэр төртэй хашихыг хүсэн ерөөж, баяр хүргэж шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

 

     Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газар