Анхан болон давж заалдах шатны шүүхийн

Ерөнхий шүүгч нар сонгогдлоо

 

    Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг баталж 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

 

    Хөвсгөл аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг баталж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.8-д “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар олонхын саналаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно” гэж заасны дагуу шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгогдсон Ерөнхий шүүгч нарт тамга, тэмдэгийг шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин нийт хамт олны өмнө гардуулан өгч баяр хүргэлээ.

 

 

   

     Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Сосорбарам,

     Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Энхтайван,

     Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Отгонбямба,

   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр М.Эрдэнэ-Очир нар сонгогдож тамга, тэмдгээ хүлээн авлаа.

      Ерөнхий шүүгч нарт ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар