УВС АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮДИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР СОНГОГДСОН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАРТ ШҮҮХИЙН ТАМГА, ТЭМДЭГ ГАРДУУЛАХ  ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛОВ

 

     Монгол Улсын Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулаад Увс аймаг дахь  анхан болон  давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч нарт шүүхийн тамга, тэмдэг гардуулах ёслолын ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн морин цагт Увс аймгийн шүүхийн байранд зохион байгууллаа.

 

     

      Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Жамбалсүрэн, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Т.Оюунгэрэл, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Гансүх, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр П.Болор нар олонхын санал авч  сонгогдлоо. Ерөнхий шүүгчийн хариуцлагатай албан тушаалд томилогдсон шүүгч нарт шүүхийн хамт олноос баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

 

 

Увс аймаг дахь шүүхийн тамгын газар