ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧ Б.УРАНЗАЯАГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛОВ

 

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 02 дугаар сарын 05-ны  өдрийн 15 тоот зарлигаар Баясгалангийн Уранзаяаг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан “Монгол Улсын шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу тангараг өргөх ёслолын ажиллагаа 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11:40 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгуулав.

 

   

    Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дэнсмаа үг хэлж,  шинээр томилогдсон шүүгч Б.Уранзаяад шүүхийн хамт олноос хүний эрх эрх чөлөө, хууль ёсыг эрхэмлэн дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж ажиллахыг хүслээ.

 

   

    Мөн ёслолын ажиллагааны үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Я.Алтаннавчид шагналыг гардуулан өгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд баяр хүргэлээ.

 

 

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар