Баримт бичиг нягтлан шалгах комисс хуралдав

 

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх Баримт Бичиг Нягтлан Шалгах Комисс 2021 оны 2 дахь удаагийн хурлаа хийлээ. Хурлаар 2020 оны ажлын тайлан, төлөвлөгөөний биелэлт, 2021 оны Ажлын төлөвлөгөөг тушаалаар батлуулан ажиллаж байгаатай холбогдуулан, хэрэгжилтийн явц, бүтэн жилийн ажлын зохион байгуулалтын талаар хэлэлцэв. 

 

     

     Шүүхийн салбар архивын нэгдсэн тооллогын дүн, мэдээг танилцуулж, 2017.07.01-нээс 2020 оны бүтэн жилийн эрүү, зөрчлийн хэргийг Прокурорын Архивт шилжүүлэх талаар Аймгийн Прокурорын төлөөллийг уръж, ажлаа төлөвлөв. 2021 онд Шүүхийн архивын нэгдсэн систем нэвтрэхтэй холбогдуулан, шүүхийн шийдвэрийг цахим хэлбэрээр сан үүсгэн, цахим катологийг баяжуулан хадгалах, бэлтгэл ажлыг хангах, шүүхийн салбар архивын хадгаламжийн өрөөг зай талбайг томруулан, стандартыг хангуулах, төсвийн тооцоо гаргах зэрэг асуудлыг хэлэлцэн, хэрэгжилтийг хангуулахаар шийдвэрлэлээ.

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар