Байгууллагын эцэг эхийн зөвлөл хуралдлаа

 

     Ховд аймгийн шүүхийн дэргэдэх Эцэг эхийн Зөвлөл 2021 оны 2 дахь удаагийн хурлаа хийлээ. Эцэг эхийн зөвлөл 2018 онд анх байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Орон тооны бус 3 гишүүнтэй.

 

 

    Хурлаар 2020 оны ажлын тайлан, 2021 оны Ажлын төлөвлөгөөнд тусгагдсан эцэг эх, хүүхдэд чиглэсэн ажлын төлөвлөлт, хэрэгжилтийн талаар хэлэлцэж, эцэг эх хүүхдийн амьд холбоо, хүүхдийн суурь хүмүүжил, хөгжил, анхаарал халамж, нийгмийн асуудал зэрэг байгууллага, хамт олноос зохион байгуулж хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцлээ. Шүүхийн хамт олноос санал авч, 2021 онд хамгийн чухал гэсэн 3-4 ажлыг эрэмбэлэн, зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар