Байгууллагын техникийн комисс хуралдав

.

    Ховд аймгийн шүүхийн Тамгын газрын дэргэдэх байгууллагын Техникийн Комисс 2021 оны ээлжит хурлаа хийлээ. Хурлаар Байгууллагын техник хэрэгсэл, программ хангамж, халаалт дулааны нэгдсэн систем, цахилгаан хангамж, дэд бүтцийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дуу дүрс бичлэгийн төхөөрөмж, шүүхийн байрны гадна дотор талын хяналтын камер, гэрэлтүүлэг, суудлын автомашины ашиглалт, шүүхийн албаны байрны ашиглалтын байдал зэрэг асуудлыг хэлэлцлээ.

 

 

     Цаашид техник, технологийн талаар хэрэгжүүлэх бодлогын зорилт, шүүхийн захиргааны байгууллагын стратегийн холбогдох зорилтын хүрээнд нийцүүлэн хэрэгжилтийг хангах чиглэлээр төлөвлөлт, холбогдох тооцоо судалгааг нарийвчлан судалж, ажиллахаар боллоо.

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар