Шүүхийн ахмадууд шагнагдлаа

 

       Шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ зориулсан шүүхийн ахмад ажилтнуудад Төрийн болон салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2021.02.23-ны өдөр Ховд аймгийн шүүхийн байранд зохион байгуулагдлаа.

 

 

 

     Ховд аймгийн шүүхийн ахмад ажилтан,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар 30 гаруй жил үр бүтээлтэй ажилласан Лэгшидийн Чулуунхүү Төрийн Дээд шагнал "Алтан гадас" одонгоор, Ховд аймгийн шүүх, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд жолоочоор олон жил үр бүтээлтэй ажилласан шүүхийн ахмад ажилтан Гавалын Хүрлээ Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг"-ээр тус тус шагнагдсан шагналыг гардуулан өгч, баяр хүргэж, эрүүл энх, урт удаан наслахыг шүүхийн хамт олноос хүсэн ерөөлөө.

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар