Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооноос хамт олны эв нэгдэл, давуу байдлыг хангаж, нийгмийн идэвхи оролцоог өрнүүлэн, салбар хорооны чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж ажилласан Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын хамт олонг “2020 оны ШИЛДЭГ САЛБАР ХОРОО”-оор шалгаруулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа.

 

 

     Мөн шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах үйлсэд хамт олноо манлайлан ажилласныг нь үнэлж шүүгчийн туслах Ц.Энхзаяаг Монголын шүүхийн ажилтны холбооноос "2020 ОНЫ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар тодруулж “Хүндэт өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр шагнасныг 2021 оны 02 сарын 10-ны өдөр тус шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга гардууллаа.

 

Увс аймаг дахь шүүхийн тамгын газар