Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хамтарсан уулзалт боллоо
Орхон аймгийн засаг даргын 2021 оны 01-р сарын 22-ны өдрийн А/23 дугаар захирамжийн дагуу “Орхон аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-аас “Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл”-ийн гишүүдтэй хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Уг уулзалт нь “Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах” зорилтын хүрээнд Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын Үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энэрэл, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч П.Бямбацэцэг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Л.Отгонцэцэг, мэргэжилтэн М.Баянзул нар оролцон, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар