"ХОС БИЧИГТЭН" тэмцээнийг дүгнэж, шалгарууллаа

 

      Тус шүүхийн тамгын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 1058 дугаар зарлигийг хэрэгжүүлэх үндэсний бичиг, соёлын өдрийг тэмдэглэх "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3" хэрэгжүүлэх, байгууллагын хэмжээнд үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд шүүгч, албан хаагчдын дунд "Хос бичигтэн" тэмцээнийг зохион байгууллаа. 

 

     Шүүгч, албан хаагчид нэхэмжлэлийн загварыг монгол бичгээр алдаагүй, цэвэр бичиж өрсөлдсөн юм. Тэмцээнийг мэргэжлийн монгол хэл, уран зохиолын багшаар шүүлгэж хариуг дүгнэлээ.

 

    Тэмцээнд ирүүлсэн нэхэмжлэлийн загваруудаас шүүгч Э.Дулмаа 1-р байр, мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан 2-р байр, бичиг хүргэгч Д.Түвшинтөгс 3-р байранд шалгарч, шагналыг гардууллаа. 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь

дундын шүүхийн тамгын газар