2021 оны 2 сарын 02-ны өдөр Увс аймгийн прокурорын газартай хамтран “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ, анхаарах асуудлын талаарх” сэдэвт зөвлөгөөнийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгуулав.
Хамтарсан зөвлөгөөнд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар оролцож 2020 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг, шүүн таслах ажиллагааны талаар шүүхийн байгууллагаас мэдээлэл хийв.
Тус зөвлөгөөнд оролцогчид Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг явуулж, хамтарсан зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг нэгтгэн танилцуулснаар өндөрлөв.
Увс аймаг дахь шүүхийн тамгын газар