ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

       Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг Дарга, Ховд хотын Захирагч Ц.Цогтбаярыг шүүхийн байгууллага дээр урьж, шүүхийн үйлчилгээний хүртээмжийг ард иргэдэд хүргэх цар хүрээг нэмэгдүүлэх, Жаргалант сумын ард иргэдэд шүүхийн цахим үйлчилгээг сурталчлах, цаг зав хэмнэсэн арга хэлбэрийг санал болгох, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчлах ажилд хамтын ажиллагааг хөгжүүлэх, сум багийн нийгмийн ажилтан, багийн Засаг дарга, ажилтнуудыг шүүхээс тусгайлсан сургалтад хамруулах зэрэг асуудлаар ажил хэрэгч ажлуудыг хамтран зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 2021 онд Шүүхийн Тамгын газрын дарга, Жаргалант сумын Засаг Дарга хамтран ажиллах "Санамж бичиг" байгуулж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар