Төрийн дээд одон медалиар шагнууллаа

 

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 14 дүгээр зарлигаар 17 дугаар жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин үхэр /төмөр/ жилийн сар шинийн баярын өмнө Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн нарыг Төрийн дээд шагнал болох “Алтангадас одон”-оор шагнагдсаныг Улсын их хурлын гишүүн Д.Батлут, Шүүхийн тамгын газрын дарга М.Ганчулуун, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баттөр нар гардуулан өглөө.

 

   

   

     Төрийн дээд одонгоор шагнагдсан шүүгч нартаа болон нийт шүүхийн шүүгч, ажилчдадаа Сар шинийн баярын мэндийг хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

 

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар