ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН Ц.УЛАМБАЯР “ТЭРГҮҮНИЙ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН”-ААР ШАЛГАРЛАА
Монголын Шүүхийн Захиргааны Ажилтны Холбооны шийдвэрээр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Ц.Уламбаяр “Тэргүүний шүүхийн захиргааны ажилтан”-аар шалгарч, шагналыг шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн 2021.02.10-ны өдөр гардуулан өглөө.
Ц.Уламбаяр нь 2009 оноос Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйлчлэгчээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаа Монголын Шүүхийн Захиргааны Ажилтны Холбооны гишүүн юм.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар