ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН

СУРГАЛТЫГ ОНЛАЙНААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

       Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалтыг онлайнаар шат дараалан өгч байгаа бөгөөд Үйлчилгээний хэлтсийн дарга А.Бүжинлхам 2021.02.09-ний өдөр Дарви, Мөнххайрхан сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгчид сургалтыг зохион байгууллаа.

 

   

   

      "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журам зэрэг сэдвүүдээр сургалт өгсөн бөгөөд сургалтын төгсгөлд иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч харилцан ярилцлаа. Мөн онлайнаар шүүх хуралдааны танхим болон танхимд суурилуулсан техник технологи болон шүүхийн иргэдэд үйлчлэх танхим, шүүх хуралдааны явцыг дамжуулж буй байдал зэргийг танилцууллаа.

 

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар