ТӨРИЙН БАНКНЫ СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ САЛБАРЫН АЖИЛТНУУДАД ХҮСЭЛТИЙН ДАГУУ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 


 

        Төрийн банкны Сэлэнгэ аймаг дахь салбарын хүсэлтээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг шүүгчийн туслах Г.Уянга нар “Эвлэрүүлэн зуучлал”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхэд мэдүүлэх эрх” сэдвээр сургалт зохион байгуулав. 

       Сургалтад Төрийн банкны Сэлэнгэ аймаг дахь салбарын эдийн засгийн мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд Иргэний хэргийн шүүх болон эвлэрүүлэн зуучлах хэсэгт өргөдөл, нэхэмжлэл гаргахдаа анхаарах зарим асуудлын талаар харилцан санал солилцож, сургалт  үр дүнтэй, нэг мөр ойлголтод хүрч сургалт амжилттай болж өндөрлөлөө. 

      Мэргэжилтнүүд сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлж, шүүхэд мэдүүлэх эрхийн талаарх хэрэгцээ шаардлагыг мэдэрч сургалтаа амжилттай хүргэсэнд баярласнаа илэрхийлж ажлын амжилт хүслээ.

 

 

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар