Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд

сургалт зохион байгууллаа

 

 

     Завхан аймаг дахь сум дундын эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр 2021 онд 134 иргэдийн нэрсийг баталсан.

 

   

     Үүнээс Улиастай сумаас иргэдийн төлөөлөгчөөр нэрс нь батлагдсан иргэдэд шүүхэд сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн тухай шторкийг үзүүлж, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам гэсэн сэдвийн хүрээнд явууллаа.

     Мөн дээрх сургалтыг сумуудаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд нарт” zoom” программ ашиглаж зохион байгуулсан бөгөөд сургалтад Цэцэн-Уул, Дөрвөлжин, Шилүүстэй, Сонгино сумдаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд хамрагдлаа.

 

     

     Сургалтын төгсгөлд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд сургалтыг техник, технологийн дэвшил ашиглан цахимаар явуулж байгаад талархаад тодорхой мэдээ, мэдээлэл олж авсан, үр дүнтэй сургалт боллоо гэж сэтгэгдлээ илэрхийллээ. 

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар