ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Б.БАЯРСАЙХАН ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ЗӨРЧИЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
Хэнтий аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэмийг нийт 52 иргэн зөрчсөнөөс 24 нь 10-15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл, 28 хүнд тус бүр 500.000 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулж, 6 хуулийн этгээдийг тус бүр 5,000,000 төгрөгөөр торгосон байна. Өнгөрсөн сарын 31-ний өдрийн байдлаар Хэрлэн сумын Сум хөгжүүлэх санд 63 зээлдэгчийн 35 сая төгрөг, Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн дансанд 15 зээлдэгчийн 4,2 сая төгрөгийн эргэн төлөлт тус тус хийгджээ. Эдгээрээс төрийн албанд ажилладаг 2 зээлдэгчийн 1,3 сая төгрөгийн эргэн төлөлт хийгдэж, 3 зээлдэгч 8,6 сая төгрөгийн зээлийг бүрэн хаасан байна.
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар