Шүүхийн ахмадын холбооны уулзалт цахимаар боллоо
Шүүхийн ахмадын холбооноос “Ахмад ажилчдын салбар зөвлөл”-ийн гишүүдтэй цахим уулзалт хийлээ.
Уг уулзалтыг холбооны тэргүүн Д.Гансүх удирдан явуулж, Шүүхийн тамгын газрын дарга М.Ганчулуун, Үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энэрэл, Орхон аймаг дахь Ахмадын салбар зөвлөлийн дарга Ц.Даш, гишүүн С.Оюунцэцэг, О.Оюунчимэг нар оролцлоо.
Уулзалтын үеэр 2020 оны ажлын тайланг танилцуулан, 2021 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, гишүүдийн санал хүсэлтийг сонсон, “Тэргүүний салбар зөвлөл”-үүдээ шалгарууллаа.
Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар