“Эрүүгийн хуулийн хэрэглээ 2021” сэдэвт сургалтад цахимаар оролцлоо

 

      Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим, “Ханнс зайдел сангийн Эрх зүйн боловсрол академи”-тай хамтран “Эрүүгийн хуулийн хэрэглээ-2021” сургалтыг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс цахимаар зохион байгуулж байна.

 

     

      Уг сургалт нь 2021.02.08-ны өдөр нийслэл, дүүргийн эрүүгийн хэргийн давж заалдах болон анхан шатны шүүгч нарт, 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр орон нутгийн эрүүгийн хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгч нарт 2 өдөр үргэлжлэх бөгөөд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт 7 шүүгч цахимаар оролцож байна.

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар