2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Шүүхийн үйл ажиллагааг танилцуулах” ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Хужирт суманд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хишигсүрэн, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа, жолооч Д.Жаргалсайхан нар нүүдэллэн ажиллаа. Энэхүү ажлын үеэр сумын багийн засаг даргатай уулзалт зохион байгуулсан бөгөөд тус сумаас батлагдсан шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт ил захидал болон гарын авлага тарааж, холбогдох мэдээллээр хангаж ажилласан.

 

   

        Уулзалтын үеэр багийн засаг дарга нараас болон шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн асуусан асуултад хариуллаа.

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь

Сум дундын шүүхийн тамгын газар