АХМАДУУДЫН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шүүхийн ахмадын холбооноос 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 11:00 цагт Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын сургалтын танхимд Ахмадуудын салбар зөвлөлийн цахим уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтыг Удирдах зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од нээж, холбооны тэргүүн Монгол Улсын гавьяат хуульч Д.Гансүх 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж, нийт салбар зөвлөлүүд амжилттай ажилласныг онцлов.
Цахим уулзалтын төгсгөлд холбооны удирдлагууд “Монголын шүүхийн ахмадын холбоо”-ны ажилд байнгын дэмжлэг үзүүлж ажилладаг нийт шүүхийн тамгын газар, холбооны гишүүн ахмадууддаа холбооны зүгээс талархал илэрхийлсэн бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэн ахмадуудад шагнал гардууллаа.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР