“Тэнцвэртэй төлөвлөлт” сургалтыг цахимаар зохион байгууллаа
Цагийн менежментийн сэтгэлгээтэй, мэргэшсэн туршлагатай хүний нөөцийг бүрдүүлэхээр байгууллагын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийг хангах зорилгоор албан хаагчдын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх чиглэлээр Цахимаар сургалтыг сургалтын эрэл хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Төлөвлөгөөний дагуу “Тэнцвэртэй төлөвлөлт” сэдэвт Цахим сургалтыг Амжилтын дасгалжуулагч багш Б.Батцэнгэл нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад 2021 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Цахимаар зохион байгууллаа.
Сургалт нь харилцан яриа хэлбэрээр явагдсан бөгөөд цагийн менежменттэй болсноор ТА ЗОРИЛГОТОЙ хүн болно. Ажлыг хойш тавилгүй хэцүүгээс нь барьж түүнийхээ төлөө хүчин чармайлт гаргаснаараа та өөрөө өөрийгөө ялан дийлж амьдралын зөв маягтай болох Миний амжилтын дэвтэр хэрхэн хөтлөх, тэнцээртэй төлөвлөлтийг хэрэгжүүлэхийг зөвлөсөн үр дүнтэй сургалт боллоо.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь
Сум дундын шүүхийн тамгын газар