"2020 ОНЫ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-
хүндэт өргөмжлөлөөр шагнагдлаа
Шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах үйлсэн хамт олноо манлайлан амжилт гаргасныг үнэлж, шүүхийн тамгын газар, салбар хороо, хамт олны саналыг үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Насанбаярыг Монголын шүүхийн ажилтны холбооноос "2020 ОНЫ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар шалгаруулж хүндэт өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагналаа.
Шагналыг 2021 оны 02 сарын 08-ны өдөр Шүүхийн тамгын газрын дарга Д.Батхүү, Монголын шүүхийн захиргааны ажилтнуудын салбар хорооны менежер М.Цэрэнжаргал нар гардуулж халуун баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар