Шүүхийн Ахмадуудын Холбооны онлайн хурал боллоо

 

     Шүүхийн Ахмадуудын Холбоо  нь 2020 онд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хүний нөөцийн газрын үндсэн чиг үүргийн хүрээнд ажлаа уялдуулан Холбооны  тэргүүн, дэд тэргүүнийг оролцуулсан Удирдах Зөвлөлийн 7 гишүүн төв, орон нутгийн 30 Салбар зөвлөл, 354 ахмадтай үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдөр  Ахмадуудын Холбооноос төв, орон нутгийн шүүхийн Ахмадын зөвлөлийн тэргүүн нартай хийх   онлайн хуралдаан болж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ахмад ажилтан Д.Авид, Д.Эрдэнэцэцэг нар оролцлоо.

 

    Онлайн хуралдааныг Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од нээж үг хэллээ. Мөн Холбооны тэргүүн Д.Гансүх Холбооны 2020 оны ажлын мэдээллийг өгч,  Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг төв, орон нутаг дахь шүүхийн АЗ-ийн тэргүүн нарт хандаж үг хэллээ.  Хуралдааны явцад Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүд асуултад хариулж харилцан ярилцлаа.

 

   

      Хурлаар төв орон нутгийн шүүхүүдийн тамгын газар, Ахмадын зөвлөлөөс тэгш насны ой тохиож буй ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлэх, хөдөлмөр алдрыг нь тэмдэглэх, байгууллагын зардлаар  амралт, сувилалд хамруулах, “Ахмадаа сонсъё” сэдэвт уулзалт ярилцлага хийх, “Ахмадын өдөр”-ийг тохилог, тухтай орчинд тэмдэглэх, Ахмадын өдөр болон сар шинийн баяраар гишүүдэд  бэлэг, мөнгөн тусламж олгох зэрэг ажил, арга хэмжээг шүүхийн Тамгын газруудын ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж ирсэн нь ажлын  сайн туршлага болохыг онцолж байлаа.

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар