СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 


 

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газраас Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40/113 хамтарсан тушаалаар “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-тай холбогдуулан хоёр байгууллагын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газартай хамтарсан уулзалт зохион байгуулав.






 

Уулзалтад Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцсан ахлах байцаагч, хошууч Н.Мөнх-Эрдэнэ, харуул, хамгаалалтын цагдаа нарын бие бүрэлдэхүүн бүрэн хамрагдсан бөгөөд цаашид хамтын үйл ажиллагаагаа сайжруулах болон анхаарах асуудал зэрэгт санал бодлоо солилцон, харилцан ярилцсанаар хамтарсан зөвлөгөөн амжилттай болж өндөрлөв. 


 

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газар