Шүүхийн Иргэдийн төлөөлөгчдийн сургалт зохион байгууллаа

 


 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2021 онд Сэлэнгэ аймаг дахь анхан шатны шүүхүүдийн шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг сонгон шалгаруулан 126 шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг баталсан.
Үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Сургалт хариуцсан” ажлын хэсэг, “Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах” ажлын хэсэг хамтран  батлагдсан нэрсийн жагсаалтаас буюу Жавхлант суманд оршин сууж буй шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Жавхлант сумын иргэний танхимд зохион байгуулж байна.





Сургалтыг шүүхийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Нарангэрэл удирдан явуулж, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлагдсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, болон нөлөөллийн мэдүүлгийн талаар мэдээлэл өгч, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-ийн гарын авлага тарааж амжилттай болж өндөрлөв.


 

                                                                          Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газар