Дуу чимээ тусгаарлах акустик хавтангаар

шүүх хуралдааны танхимд засвар хийлээ

 

        Шүүхийн тамгын газар нь өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан шүүх хуралдааны 3 танхим мөн зөвлөлдөх тасалгааны 2 танхимыг дуу чимээ тусгаарлах акустик хавтангаар засвар хийж тохижуулав.  

 


 

     Ингэж тохижуулснаар шүүх хуралдаанд оролцогчдын яриа болон дуу чимээ цуурайтахыг бууруулах, шүүх хуралдааны танхимуудын өнгө үзэмжийг сайжруулах, шүүх хуралдаанд оролцогчид тав тухтай орчинд үйлчлүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.  

 

   

     

 

      Уг засварын ажлыг тамгын газрын ажилтнууд акустик хавтан (эсгий хавтан) наах ажлыг технологи стандартын дагуу загвар дизайн гаргаж гүйцэтгэлээ. 

 

 

Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газар