ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН
БАЙГУУЛЛАА
Монгол Улс Их хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон мөн хуулийг дагалдан өөрчлөлт оруулсан бусад хуулиуд, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Улсын дээд шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэнтэй холбогдуулан тус шүүхээс зохион байгуулсан нийт шүүгч нартай цахим уулзалтыг 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтад Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид хамрагдлаа.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР