ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ХУГАЦАА ХЭТРЭЛТ, ХОЙШЛУУЛСАН, ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ШАЛТГААН НӨХЦӨЛИЙН ТАЛААРХ СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛЛАА
Тус шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрэлт, түүний шалтгаан нөхцөл”-ийг тодруулах судалгааны ажлын хэсэг байгуулагдсан ба ажлын хэсгийг төлөөлж Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга С.Одмаа өнөөдөр шүүгч, захиргааны ажилтны хамтарсан хамт олны хуралд судалгааны ажлаа тайлагналаа.
Ажлын хэсгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрэлтэд нөлөөлж буй шалтгаан нөхцөл болон түдгэлзүүлсэн хэргийн үндэслэлийг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг гол зорилгоо болгон ажилласан бөгөөд өмнөх судалгааны тоон үзүүлэлттэй харьцуулж, өсөлт бууралтын тухайд танилцууллаа.
Мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хугацаанд нь гүйцэтгэсэн эсэх, чухам аль үе шатанд хугацаа алдаж байгаа, түдгэлзүүлсэн хэргийн үндэслэл арилахгүй байгаа шалтгаан нөхцөлийг нарийвчлан харуулахыг зорьсон байна.
Улмаар судалгааны ажлын танилцуулгын төгсөлд ажлын хэсгээс болон хамт олны хуралд оролцсон зарим шүүгч, захиргааны ажилтан нараас цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухайд санал гаргаж, бүгд дэмжсэнээр судалгааны ажлын танилцуулга амжилттай болж өндөрлөлөө.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар