Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалт цахимаар зохион байгуулагдлаа

       Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2020 оны 29 дүгээр тогтоолоор хүргүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.3.2, 2.1-т заасныг тус тус үндэслэн тус шүүхийн Тамгын газраас шүүгчийн туслах-2, нарийн бичгийн дарга-2 орон тоонд зарласан төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтын цахим шалгалт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын байранд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 09.00-12.00 цагийн хооронд зохион байгуулагдлаа.

 

       

      Тус шүүхээс зарлагдсан орон тоонд нийт 8 хүн бүртгүүлснээс шалгалтад 7 хүн оролцож шалгалтыг сорил, ярилцлага гэсэн хэлбэрээр явуулав.

       Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 141 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” журмын дагуу Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн салбар зөвлөл, шалгалтын комисс цахимаар хяналт тавьж ажилласан юм.

 

          

       Тус шүүхийн Тамгын газраас шалгалтад оролцогчдыг Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч  өмсгөж  халууныг нь үзэж 1,5-2 метрийн зай бариулж зөвлөмжийг мөрдөж ажиллав.

 

 


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

Тамгын газар