Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэшсэн туршлагатай хүний нөөцийг бүрдүүлэхээр байгууллагын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийг хангах зорилгоор албан хаагчдын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх чиглэлээр Цахимаар  сургалтыг сургалтын эрэл хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үе шаттайгаар  зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

      

     Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас цахим хэлбэрээр “Хан Голомт төв”-тэй  хамтран ажиллаж  төлөвлөгөөний дагуу “Хөгжлийн сэтгэлгээ” сэдэвт Цахим сургалтыг Ц.Азбаяр  нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад 2021 оны 02 дугаар сарын 02-ний өдөр Цахимаар зохион байгууллаа.  

 

     

      Сургалт нь харилцан яриа хэлбэрээр явагдсан бөгөөд тухайн хүний өөрөө өөрийгөө танин мэдэх, мэдээллийн эрэн зуунд хэрхэн хөл нийлүүлэн алхах, аливаа зүйлд хандлагаа өөрчлөх зэрэг урам зориг өгсөн үр дүнтэй сургалт боллоо.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь

Сум дундын шүүхийн тамгын газар