Нэгдүгээр сарын ажил хариуцсан багаас санаачлан өнөөдөр /2021.02.02/ тус аймагт өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгч нартай уулзалт-ярилцлага зохион байгууллаа.

Тус уулзалтад сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, шүүгч Ч.Мөнхтуяа, Г.Мөнхтулга, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах, шүүгч Ч.Оюунсүрэн нар, шүүхийн захиргааны ажилтнууд, тус аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга М.Энхзаяа, Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч Б.Болормаа болон бусад 6 өмгөөлөгч оролцлоо.

 

 

Уулзалтын эхэнд эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нар өмгөөлөгч нараас шалтгаалж шүүх хуралдаан хойшилсон байдлын судалгааны дүнг тус тус танилцуулж, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудын талаар саналаа илэрхийллээ.

 

 

Өмгөөлөгч нараас шалтгаалж шүүх хуралдаан хойшлогдсон үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад багассан, өмгөөлөгч нартай хамтран ажиллахад хүндрэл бэрхшээл тулгардаггүй болсон нь жил бүрийн эхэнд уулзалт зохион байгуулж, анхаарах асуудлуудаа харилцан ярилцаж, шийдэлд хүрч чадаж байгаатай холбоотой гэдгийг уулзалт-ярилцлагад оролцогчид илэрхийлж байлаа.

 

 

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар