Үндэсний архивын газрын даргын 2007 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-ын 4.7-д заасны дагуу тус шүүхийн тамгын газраас архивын баримт материалыг тоолох, алдаа дутагдлыг илрүүлэх, механик болон биологийн гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэлбэн засах шаардлагатай баримтыг илрүүлэх цахим архивын хэрэгжилтийг шалгах зорилгоор архивт хадгалагдаж байгаа баримт, материалд үзлэг шалгалт хийлээ.
Үзлэг, шалгалтыг тус шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2021 оны 01 дүгээр сарын 18-31-ний өдрүүдэд хийж, 2020 онд шийдвэрлэсэн архивт ороогүй болон цахимжуулаагүй хэрэг, баримт материалыг архивт бүрэн шилжүүлж ажлын явц болон илэрсэн зөрчил дутагдлын талаар илтгэх хуудсаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж ажиллалаа.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь
Сум дундын шүүхийн тамгын газар