Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс "COVID-19”-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, аливаа сургалт семинар зохион байгуулахыг хориглосон.

 

 

Иймээс шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах боломжгүй болсон тул Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, иргэдийн төлөөлөл шүүх хуралдаанд оролцохын учир, ач холбогдол, эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлага, шүүх хуралдаанд хэрхэн оролцох талаарх мэдээлэл, танилцуулга, гарын авлага зэргийг бэлтгэн шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт оршин суугаа газрын сум, багийн Засаг дарга нараар дамжуулан хүргүүллээ. Мөн сонгогдсон шүүх хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, шударга ёсыг бэхжүүлэх ариун үйлсэд нь амжилт хүсэж, иргэдийн итгэл хүлээсэн шүүхийг бүтээхэд оролцож байгаад нь талархаж тамгын газрын дарга ил захидал хүргүүллээ.

 

 

Увс аймаг дахь шүүхийн тамгын газар