Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Ховд аймгийн Ховд суманд Ажлын хэсэг 2021.01.25-ны өдөр ажиллав.
Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс, Ө.Бахытбек, Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан А.Раднаабазар, жолооч Б.Түмэнжаргал нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Ховд сумын ИТХ-ын дарга, Засаг Дарга нар болон сум, байгууллагын удирдлага, төрийн албан хаагчид, ард иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, шүүхийн байгууллагаас 2020 оны хийж хэрэгжүүлсэн ажил, шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг хүргэж, 2021 онд шүүх-сум орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд сум, багийн иргэдэд хууль, шүүхийн талаарх мэдээллийг цахим хэлбэрээр шуурхай хүргэхэд суманд Сумын ЗДТГ-ын даргаар ахлуулсан "Шүүхийн үйлчилгээг сум, багт хүргэхэд дэмжлэг үзүүлэх баг" байгуулан, сумын "Нутгийн захиргааны ордон"-д байрших "Иргэний танхим"-аас Нээлттэй дэлгэцээр ард иргэдэд мэдээллийг шторк болон бусад хэлбэрээр тогтмол хүргэн ажиллах, сумын багууд, байгууллагуудад шүүхийн үйл ажиллагааг сурталчлахад шүүхийн Тамгын газраас арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болж, хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталснаар хамтарсан уулзалт амжилттай өндөрлөлөө.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар