Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн нийт Сумын удирдлагуудтай Онлайн Хамтарсан уулзалтыг 2021.01.22-ны өдөр шүүхийн байрнаас зохион байгууллаа. Онлайн хамтарсан Уулзалтаар шүүхийн үйлчилгээг сум, багийн ард иргэдэд цахим болон бусад хэлбэрээр хүргэх, шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт гаргах сумын ард иргэдийн асуудлыг шуудангаар болон цахим хэлбэрээр шүүхэд ирүүлэх, шүүхийн шийдвэрийг сумдад хүргүүлэх, ард иргэдэд шүүхийн талаарх мэдээ, мэдээллийг Сумын "Нутгийн Захиргааны Ордон"-д байрладаг "Иргэний танхим"-д байршуулсан Мэдрэгчтэй Нээлттэй дэлгэцээр хүргэж байх, шүүхийн үйлчилгээний талаарх 30 гаруй шторк, гарын авлага, видео мэдээллийг сум багийн хүмүүст байнга үзүүлж, тайлбарлан өгч, мэдээллээр хангаж байх зэргээр шүүх - сум орон нутгийн байгууллагууд цаашид цахим хамтын ажиллагаагаар ажлын уялдааг ханган, хамтран ажиллаж асуудлаар шүүхийн Тамгын газраас мэдээлэл хийлээ. Сум орон нутгаас шүүхтэй хамтын ажиллагааг дэмжин, 2021 онд цахим хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, санал солилцож, шүүхийн байгууллагаас цахим хамтын ажиллагааг хангах чиглэлээр чухал санал санаачилга гаргаж байгаад талархал илэрхийллээ.

 

 

Шүүхийн Тамгын газраас 2021 онд "Шүүхийн үйлчилгээг амжилттай хэрэгжүүлсэн шилдэг менежменттэй сум, баг, төрийн албан хаагч тус бүр 1-ийг аймгийн хэмжээнд шалгаруулахаар удирдамж гарган хүргүүлэхээр боллоо. Цаашид Онлайн уулзалтыг сар бүр хийж байх, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт онлайнаар хийх, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах зэрэг сум орон нутагт цаг зав хэмнэсэн хамтын ажиллагааг хамтран хөгжүүлэхээр ярилцан тохиролцлоо.

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар