Шүүхийн Тамгын газрын 2021 оны Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн Иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Ховд аймгийн Ховд сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч 8 хүнд 2021.01.25-ны өдөр сумын Нутгийн захиргааны ордонд сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан цагийн хуваарийн дагуу сургалтыг хийж, Шүүхийн тамгын газрын Нээлттэй захидал, гарын авлага, ном, тараах материалаар хангаж ажиллав.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар