Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж хамгаалах чиглэлийн талаар хамтарсан уулзалтыг 2021.01.25-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа. Хамтарсан уулзалтад тус шүүхийн шүүгчид, Цагдаагийн байгууллагын албан хаагчид оролцож, 2020 оны ажлын хэрэгжилтийн тайлан, 2021 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож ярилцлаа.
Шүүгч, шүүхийн аюулгүй байдлаар хийж хэрэгжүүлсэн 2020 оны ажлын биелэлт бүрэн хэрэгжилттэй байгааг сайшааж, 2021 оны "Хамтран ажиллах ажлын төлөвлөгөө"-нд тусган хэлэлцэж баталлаа.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь
Сум дундын шүүхийн тамгын газар