Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны эрүү, иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох 112 иргэдийн төлөөлөгчийн нэрсийг батлан ирүүлжээ.
Тус шүүхийн тамгын газраас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт ил захидал, гарын авлага хүргүүлж, сургалтыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа ба 2021 оны 01 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Бор-Өндөр сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарыг 4 ээлж болгон “Иргэдийн төлөөлөгчийн оролцоо-2021” сэдэвт уулзалт, сургалтыг зохион байгууллаа.
Мөн энэ үеэр дүгнэлт хэрхэн бичих, тангараг өргөх талаар видео танилцуулга хийж, шүүхийн үйл ажиллагааны талаар сурталчилж ажиллалаа.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь
Сум дундын шүүхийн тамгын газар