ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ

СТАТИСТИК ТООН МЭДЭЭЛЭЛ

  

 

2020 онд Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 322 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 200 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ. Үүнээс: 183 маргаан буюу 91.5 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудыг эвлэрүүлсэн байна. Амжилттай эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.   

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны сүүлийн 3 жилийн

маргааны үзүүлэлт

 

 

Он

 

Эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэсэн нийт өргөдлийн тоо

 

Эвлэрэл амжилттай болсон маргааны тоо/ хувь/

 

Эвлэрэл амжилтгүй болсон маргааны тоо/хувь/

 

2018 он

 

306

 

281 буюу 91.8 хувь

 

25 буюу 8.2 хувь

 

 

2019 он

 

306

 

297 буюу 97.0 хувь

 

9 буюу 3.0 хувь

 

2020 он

 

200

 

183 буюу 91.5 хувь

 

17 буюу 8.5 хувь

 

 

График-1. 2020 онд тус шүүхээр нийт 979 иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 183 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 18.6 хувиар бууруулжээ. Энэ нь шүүхийн бус аргаар, эвийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.    

 

 

 

График-2. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 200 өргөдлийн 182 буюу 91.0 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 18 буюу 9.0 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна.  

 

 

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ