Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж хамгаалах чиглэлээрх ажлын талаар хамтарсан уулзалтыг 2021.01.15-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.

 

 

Хамтарсан уулзалтад шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, Цагдаагийн байгууллагын албан хаагчид оролцож, 2020 оны ажлын хэрэгжилтийн тайлан, 2021 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож ярилцлаа. Шүүгч, шүүхийн аюулгүй байдлаар хийж хэрэгжүүлсэн 2020 оны ажлын биелэлт бүрэн хэрэгжилттэй байгааг сайшааж, 2021 онд онцгой нөхцөл байдлын үед хэрхэн хамтран ажиллах чиглэлээрх ажлаа 2021 оны "Хамтран ажиллах ажлын төлөвлөгөө"-нд тусган хэлэлцэн, Шүүхийн Тамгын газрын дарга, Цагдаагийн газрын дарга нарын хамтарсан тушаалаар баталлаа.

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар