Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас уламжлал жил бүр болон зохион байгуулагддаг Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудын шинэ оны анхны хуралдаанд Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн оролцлоо.

 

 

 

Хуралдаан 2021.01.12-ны өдөр аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд боллоо. Шүүхийн байгууллагаас 2020 онд хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, 2021 онд сумдад шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг хүргэх, онлайн цахим хэлбэрээр алслагдсан баг, сумдын ард иргэдэд хүрч ажиллахад хуулийн байгууллагууд болон орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллах талаарх ажлын саналаа 2021 оны Ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулж, батлууллаа.

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар