Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр зарлигаар Ховд аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Бөлтөшийн Раушаны шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.

 

 

 

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2021.01.20-ны өдөр Ховд аймгийн шүүхийн байранд тус шүүхийн Тамгын газраас зохион байгуулж, урилгаар шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Шүүхийн Тамгын газрын дарга, ажилтнууд, хуулийн байгууллагын төлөөлөл, шинэ шүүгчийн гэр бүлийнхэн оролцлоо. Шинээр томилогдсон шүүгч Б.Раушанд шүүгч, ажилтнуудаас шүүгчийн албаа хариуцлагатай хашихыг хүсэн ерөөж, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлснээр шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар