Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны Шүүн таслах ажиллагааны мэдээ, Тамгын газрын үйл ажиллагааны тайлан танилцуулах хурал боллоо.

    Тайлангийн хуралд Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд онлайн болон танхимд хуваагдан оролцсон ба Шүүн таслах ажиллагааны тайланг Ерөнхий шүүгч Д.Батбаатар танилцуулсан бол Тамгын газрын 2020 оны үйл ажиллагааны тайланг Тамгын газрын дарга Д.Мөнхбат танилцуулав.

    Танилцуулгын дараа Тамгын газраас 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид анхаарч ажиллавал зохих асуудлуудын талаар шүүгч ажилтнууд санал, бодлоо солилцож шүүгч нарын зүгээс Тамгын газрын үйл ажиллагааг хангалттай сайн ажилласан гэж дүгнэсэн юм.

    Жил бүр тухайн оны ажлаа дүгнэж шилдэг шүүгч, ажилтан шалгаруулдаг уламжлалтай билээ.

    Энэ жилийн хувьд Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалах ариун үйлсэд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан хамт олноо манлайлан ажилласан 2020 оны “ШИЛДЭГ ШҮҮГЧ”-ээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин, Шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх их үйлсэд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан "ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Гантулга, "ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар Б.Оюунгэрэл нар шалгарсныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар, Тамгын газрын дарга Д.Мөнхбат нар гардуулж баяр хүргэлээ.

Та бүхэндээ ирэх оноо урам зориг, амжилт бүтээлээр дүүрэн угтахыг хүсэн ерөөе. Шинэ оны мэнд хүргье.

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР