Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Дөлгөөн, шүүгчийн туслах Г.Ангирмаа, жолооч Д.Авирмэд нарын бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Дашинчилэн, Рашаант сумдад ажиллалаа.

 

 

Нүүдэллэн ажиллах үеэр хариуцагч нарт нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг, нөлөөлөл, гэрч асуух, баримтад үзлэг хийх зэрэг ажиллагааг хийж мөн тухайн сумдаас сонгогдсон нийт 32 Иргэдийн төлөөлөгчид сургалт зохион байгуулж, гарын авлага тараалаа.

 

 

БУЛГАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР