Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэд, төрийн албан хаагч нарт шүүхийн үйл ажиллагааг сурталчлах “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийн арга хэмжээг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд зохион байгууллаа.

 

   

     Нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд оролцсон иргэд, төрийн албан хаагч нарт тус шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин Хөвсгөл аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар болон Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд мэдээлэл хийж, иргэдийн асуултад зохих хариуг өгч ажилласан. Харин Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин “Зөрчлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулиар мэдээлэл хийлээ.

 

 

      Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн, шүүгчийн туслах Х.Заяа нар нь иргэдийн нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авах ажлыг зохион байгуулж ажилласан. Эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгор, туслах ажилтан Х.Отгонбаяр нар нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хамрах хүрээний дагуу өргөдөл хүлээн авч, зарим өргөдлийг шийдвэрлэсэн. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах С.Ууганбаяр нь өдөрлөгт оролцсон 70 гаруй иргэдэд гарын авлага тарааж, шүүхийн үйлчилгээний талаар санал асуулга авч ажиллалаа.

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар