Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 135 дугаар тушаалын дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Б.Мөнхбатаар ахлуулж, Дотоод хяналт шалгалт хариуцсан референт Б.Энхбат, Санхүүгийн хяналт шалгалт хариуцсан референт Ж.Онон, Шүүхийн захиргааны хяналт, шалгалт хариуцсан референт Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020.11.09, 2020.11.10-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд ажиллалаа.
Хяналт-шинжилгээ үнэлгээний баг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, Шүүхийн захиргаа удирдлага, Шүүхийн хүний нөөцийн удирдлага, Төсөв, санхүү, дотоод аудит, Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах гэсэн 5 чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, цаашид анхаарч ажиллах ажлын талаар танилцуулж, зөвлөмж өгч ажиллав.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар